Мөрөөдөлдөө хүрэх зам iDream.uCoZ.CoM
Бумба гариг, 2024-05-18, 4:53 PM
MainRegistrationLogin Welcome Guest | RSS

Ангилал
Фото агшин [89]
Шилдэг Тоглоом [9]
Оддын амьдрал [15]
Хичээл [6]
Мэдээ мэдээлэл [12]
Сонин хачин [16]
Хананы цаас [4]
Өгүүллэг [1]
Дуу болон Клип [3]
Хошин шог [1]
Сонирхолтой бичлэг [17]
Кино ертөнц [9]
Спорт [3]
Hacker !!! [2]
Программ хангамж [6]
Garena [2]
Counter-Strike [1]
Эротик ертөнц +18 [3]
Warcraft III [1]
Улс төр [1]

Чат

Статистик

Одоо онлайнд : 1
Зочин : 1
Гишүүн : 0

Хайлт

Админтай холбогдох

Mendax


Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх 


Main » 2011 » 5-р сар » 16 » “Crush bash”: Биднийг тирко өмссөн гомонууд, нүүрээ буддаг залуучууд гэх мэт элдэв
3:49 PM
“Crush bash”: Биднийг тирко өмссөн гомонууд, нүүрээ буддаг залуучууд гэх мэт элдэв
the image

Монголын залуусын нэгэн төлөөлөл болсон "Crush bash” хамтлагийн авъяаслаг залуустай уран

бүтээлийнх талаар хэдэн хором ярилцлаа. Тэд 2009 онд байгуулагдсанаасаа хойш жил гаруй хугацаанд бэлтгэл сургуулалт хийж өнгөрсөн оны есөн сараас уран бүтээлээ цацаж эхэлсныг мэдэх байхаа. Одоо тэд цомгийнхоо ажилд орчихсон явж байгаа ба ирэх есөн сард зургаан дуутайгаар гаргана гэв. Ингээд "Crush bash”-ын сонирхол татсан яриаг танд хүргэе.

the image

-2009 оноос хойш хамтлагын гишүүд солигдсон уу? Цаашид бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийх бодол байгаа юу? 
-Хамтлаг байгуулагдсанаасаа хойш солигдоогүй. Цаашид ч гэсэн энэ бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ үзэгч, сонсогчидодоо хүргэх болно. 
-Та нарын стиль имижийг тодорхойлдог зүйлийн нэг яах аргагүй хувцаслалт байдаг. Магадгүй энэ байдлаараа үеийн залуусаа байлдан дагуулж чадаж байна гэдэгтээ итгэлтэй байдаг уу?

the image

-Мэдээж итгэлтэй байлгүй яахав. Ер нь "Crush bash” хамтлаг анх гарч ирсэн цагаасаа дууны мэргэжлийн чадвараас гадна стиль имидж дээрээ анхаарч ажилласаар ирсэн. Энэ тал дээр маш зоригтойгоор хувьсал хийж чадсан гэдэгтэй итгэлтэй байдаг. Гаргасан дуунуудад тохируулж хувцасны  стиль имижийг Оюунаа эгч маань урлаж өгдөг. Дуундаа тохируулж цаашид ч гэсэн бидний хувцаслалт өөр өөр тэсрэлтүүдийг хийх болно. Мөн үзэгчидээ хүндлэх үүднээс тайзан гарч байгаа тохиолдолд нүүр будалт дээрээ анхаардаг. 
-Манай залуусын дунд атаархал ч гэх юм уу дэл сул ярианууд их гардаг. Crush bаsh хамтлагийг Ганбууш гаргаж ирсэн гэх яриануудыг яаж хүлээж авдаг вэ? 
- Тиймэрхүү коммент бичигдэх тохиолдол зөндөө л байдаг. Анхандаа бидэнд маш хүндээр тусдаг байсан. Гэхдээ хүн болгоны сонирхолд нийцэх албагүй гэж боддог. Манай хамтлагыг тирко өмссөн гомонууд нүүрээ буддаг залуучууд гэх мэт элдэв янзаар бичихэд шантрах сэтгэлээр унах тохиолдол гарч л байсан. Тэр шантарсан сэтгэлийн хүчээр улам урам зориг орж хичээж хөдөлмөрлөх болно гэж манай хамтлаг зорилго тавьж ажилладаг болсон. Муугаар хэлэгдэнэ гэдэг  нөгөө талаараа ч гэсэн хар PR  өнөөгийн нийгэмд хэрэгтэй байгаа юм болов уу гэж бодогддог шүү. Бид нар бол "Дашка” стиудын дэргэдэх "Nature sound”-ын Мөнгөнсүх багшийн шавь нар тиймээс Ганбуушийн үүсгэн байгуулсан хамтлаг биш гэдгээ ч бас хэлмээр байна.

the image

-Хамтлаг гэдэг үгийг ганцхан үгээр тайлбарлавал?
-Хамтлаг гэдэг үг маань өөрөө хамтдаа бүгдээрээ "лаг” байхыг илэрхийлсэн үг. Тиймээс хамтлагийг ганцхан үгээр тайлбарлаж хэлбэл бид бүхний "амьдрал”, "хүсэл”, "мөрөөдөл” гэж тайлбарламаар байна. 
-Танай хамтлаг байгуулагдаад чамлахааргүй цаг хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тарах шатанд хүртлээ хэцүү зүйл тохиолдож байв уу? 
- Тиймэрхүү жижиг асуудлууд гарч л байсан. Анхны дуу гарчихаад клипээ хийх болсон чинь таван өөр үзэл бодолтой хүмүүс санаа зөрөлдөөд нэг хэсэг бүгд л сэтгэл гонсгор явцгааж байсан. Мөн багшийн үгийг авч чадахгүй зэмлүүлчихээд уйлах тохиолдол байсан бас хоорондоо муудалцах үе гарч байсан ч заамдалцаж авснаас биш бие биедээ бид хэзээ ч гар хүрч үзээгүй ээ. Иймэрхүү асуудлаас  болоод болъё ч гэж бодоцгоож л явсан. Хүний амьдралд юу эс тохиолдох вэ дээ. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байж зөв сонголтыг л хийх нь чухал шүү дээ.

the image

-Хүүхэд насаа эргэж дурсаач. Бага байхдаа ч гэсэн дуучин болно гэж бодоцгоож байсан уу? 
-Billy: -Би бага байхдаа нилээн бондгор хүүхэд байсан. Хүмүүс намайг бондгор гүзээтэй гээд л өхөөрддөг байлаа. Тэр үед би дуучин болно гэж зүүдлээ ч үгүй явж. Том хүмүүсийг хараад би энэ ах шиг компаний захирал болно гэж ярьдаг байсан гэсэн. Тэгээд  сургуульд ороод нийгмийн идэвхи сайжраад урлагын үзлэгээс аваад жижиг тэмцээн уралдаанд оролцдог байлаа. Дуулах хүсэл мөрөөдлөөрөө "Crush bash”-тай холбогдсон гэж боддог. 
Азаа: -Би бас багадаа захирал болно гэж мөрөөддөг байсан шүү. Гэхдээ тэр мөрөөдөл том болох тусам замхарсан. Анх долоон настай байхдаа тайзан дээр гарч үзэж байлаа. Түүнээс хойш тэмцээн уралдаанд орж өөрийгөө сорьдог болсон. 
Батука: -Дуулах миний багын мөрөөдөл. Хоёр настай байхаасаа пингвин хүүхэлдэйн киноны бүжгийг нь бүжиглээд явдаг байсан гэж аав ээж маань ярьдаг. Түүнээс хойш хүүхдийн ордонд орж дуулж бүжиглээд л миний амьдрал урлагийн салбартай салшгүй холбоотой өссөн. 
Золоо: -Миний хувьд бага байхдаа ерөөсөө дуулна гэж боддогүй байсан. Би чинь их ичимхий бас томоотой хүүхэд байлаа шүү дээ. Орос гуравт сураад дөрөвдүгээр ангид орох жилээ Камертон хамтлагийн "Хувьсал” гээд тоглолтыг үзээд дуучин болъё гэсэн хүсэл намайг хөтөлж эхэлсэн. Сургуульдаа хамтлаг хүртэл байгуулж явлаа. Даанч сэтгэл зүрх нэгдээгүй учраас тарсан. Тэгж л миний амьдрал урлагтай холбогдсон.

the image

-Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц чадвар, нэр хүндийг хэдэн жилийн дараа хүртсэн байна гэж амлаж чадах вэ? 
-Эхний ээлжинд бид гаргах гэж байгаа шинэ уран бүтээлүүдээ өөр өнцгөөр, мөн мэргэжлийн түвшинд хүргэнэ. Монголынхоо залуучуудыг байлдан дагуулж хүлээн зөвшөөрөгдөх хамтлаг болохыг нэн түрүүнд хүсэж байна. "Crush bash”  гэдэг хамтлагийг "Номин талст”, "Камертон” хамтлаг шиг хүн бүхэн мэддэг, дэмждэг байхыг хүсэж байна. Магадгүй гурван жилийн дараа тийм нэр хүндийг олж авч чадсан байх болов уу? 
-Монголын ирээдүй болсон үе тэнгийн залуучуудадаа хандаж юу хэлэх вэ? 
-Бидний ярилцлагыг уншин суугаа их хотын нийт залуучууддаа их хотынхоо хөгжил цэцэглэлтэд хамтдаа зүтгэцгээе. Та бүхний хийсэн бүтээсэн болгон монгол орны нэрийг дэлхийн цээжинд авчирах болтугай гэж ерөөе.

the image


Category: Оддын амьдрал | Views: 805 | Added by: Mendax | Rating: 0.0/0
Total comments: 1
0  
1 TOk.GD   (2011-05-17 3:55 PM) [Entry]
ugaasaa l vnen shde

Name *:
Email *:
Code *:
Календар
«  5-р сар 2011  »
НяДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Шилдэг гишүүд


Mendax
МэдээМэдээ: 118
МэдээХүйс: Эр
МэдээСэтгэгдэл:2


Devil
МэдээМэдээ: 83
МэдээХүйс: Эр
МэдээСэтгэгдэл:1


Duuree
МэдээМэдээ: 0
МэдээХүйс: Эр
МэдээСэтгэгдэл:0

Шинэ гишүүд
Duuree
Devil
Mendax

Найзууд...
Индиан2.тк


Шинэ сэтгэгдэлүүд
xman бичсэн:
fuuuck!!! oligtoi ym taviach sdaa tsag baraad bxin
hudalch бичсэн:
t1 sda medrel hun huurch bgamu naa chn zgr l hunii
Zozuu бичсэн:
Хариу хурдан өгөөрэй

Сайтын тухай
 

Найзууд...
  • Tsetse 220
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits

  • Онлайн

    Counter Roulette bets SPIELSUCHT paddy power casino casino

    Copyright MyCorp © 2024 Make a free website with uCoz