Аргентины нэгэн телевиз "Одтой бүжиглэе” шоу нэвтрүүлэгтээ нэрт боксчин Майк Тайсоныг урьжээ. Тайсон эхнэр Лакиа Спайсерийнхаа хамт тус шоу нэвтрүүлэгт оролцож, хүмүүст өөрийгөө өөр талаас нь харуулж чадсан гэнэ. Тайсоныг эхнэртэйгээ бүжиглэхэд нижигнэтэл алга ташин дэмжсэн байна. "Бид Аргентинд ийм сайхан нэвтрүүлэгт урьсанд баяртай байна. Мэдээж, эхнэр бид хоёр мэргэжлийн жүжигчин биш. Гэхдээ бид хоёр зоригтой болохоор юунаас ч айж, эмээлгүй бүжиглэсэн” гэж Майк Тайсон ярьсан байна. Шоу нэвтрүүлэг олон өдрийн турш үргэлжлэх тул Майк Тайсон өдөр ирэх тусам улам сайн бүжиглэнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа мөн хэлжээ.
|