Өмнөх мэдээгээр бид этгээд загвар дизайнтай гүүр танилцуулж байсан бол одоо харин таны бугуйг чимдэг, таны дотны нөхөр бугуйн цагны талаарх мэдээллээ хүргье. 1.Seiko Earth Watch Таны бугуйн дээр дэлхий эргэлдэнэ гээд бодоод үздээ. Үүнийг хийхийн тулд ердөө л 600$ хэрэг болох юм байна. 2.Lehotzky's Catepillar Watch Үүнийг анх харахад яаж ажилладаг байнаа гэж бодогдохоор байгаа биз? Гэхдээ би энэ цагийг хэрхэн өөрчлөгддөг бол гэдгийг төсөөлж чадахгүй юм. Гэхдээ миний мэдэж буйгаар бол энэхүү цаг нь 1 цаг өнгөрөх тутамд солигдож байдаг. Хэрэв цаг заадаг бол минутыг нь ядахнаа яаж заах билээ? Би мэдэхгүй ээ 3.Cell Phone Watch Үүнийг цаг гэж бодож байна уу? Үгүй таны бугуйнд байрлах утас юм. Энэхүү утсанд bluetooth, mp4 player, 1.3mega pixel camera мөн touch screen-тэй юм. Яахав ээ дажгүй л эд юм. 4.Diesel DZ9024 MultidisplayЭнэхүү цаг нь олон дэлгэцтэй гэдгээрээ олны дунд нэр хүндтэй байдаг. Мэдээж та ийш тийшээ олон газраар явдаггүй бол энэ цаг танд нээх их хэрэг болохгүй л болов уу. Үүний давуу тал нь гэвэл танд ийш тийшээ явахад ямар нэгэн байдлаар цагаа тааруулах гэх хүндрэл гарахгүйд л байгаа юм. 5.Seiko Spectrum Bracelet Watch Дэвшилтэт технологи оролцсон энэхүү цагийн гол эд болох цагийг нь заахдаа электрон будаг шиг урсаж цагийг харуулдагт байгаа юм. Дээр дурьдсанчилан өнөөх электрон будаг маань таны бугуйг тойрон эргэлдэж танд цагийг үзүүлэх юм байна. Цагний баттерэй нь үнэхээр сайхан эд аж. Товчлуур дээр дарахад л шууд асах биш харанхуйгаас гэрэл асч буй мэт зөөлөн алгуурхнаар асна. Мэдээж үнийг нь сонирхуулбал 5000$ үнэтэй 1000 ширхэг л үйлдвэрлэгдсэн эд байна даа. 6.Gucci LED Watch Gucci гэж бодоход арай л эд байгааз? Гүйдэг тагны цаана LED гэрлүүдээр гэрэл асч цагийг тань заана гээд бод доо. Мэдээж энэ харахад хүнд юм шиг боловч 1000кг байсан ч би авч зүүх л болно. 7.Hologram Watch Хий хоосон зайд цаг гарч ирж буй мэт орчин үеийн дизайнтай цаг танд таалагдахгүй байна гэж үү? Таныг хүссэн үед л цаг харагдах болно бусад үед энэ нь бугуйвч мэт харагддаг. Дотуур нь ягаан, гадуур нь саарал өнгө орсон энэхүү эдгийг би л лав хайртай эмэгтэй хүндээ авч өгөхөд бэлэн байна 8.PDA Watch 173$ долларын үнэтэй энэхүү эдийг манай урд хөрш маань үйлдвэрлэсэн аж. Дээрх утастай харьцуулбал интернетэд холбогдох боломжтойгоороо давуу аж. Гэхдээ дизайны хувьд бол өөлөх юм байж л байна 9.TAG Heuer Diamond Fiction Энэ цагний гаднах загвараас эхэлбэл 879 алмаазан шигтгээтэй 54-н ширхэг LED гэрэлтэй бөгөөд эдгээр гэрлүүд нь танд зориулж цагийг зааж байх юм. TAG Heuer сайтад мэдээлснээр бол энэхүү цагийг үнэлж барашгүй гэсэн байжээ. Өөрөөр хэлбэл энэ цаг нь өдөр өдрөөр мөнгө олдог биш минут минутаар мөнгө олдог хүмүүст зориулагдсан эд аж. Гэхдээ л таалагдаж байна 10.Cabestan watch Шудрага л байя л даа. Энэхүү цаг нь салхиар л ажилладаг юм гэсэн. Анх 2006 онд олны өмнө гарч ирсэн бөгөөд 2008 оноос хойш өдийг хүртэл 135 ширхэг л үйлдвэрлэгджээ. Яагаад вэ? Мэдээж үүний загвар дизайн нь хэр барагийн хүн таалах эд лав л биш ээ. За яахав дизайныг мартъя зүгээр л үүнийг худалдаад авъя гэвэл танд дор хаяж 500.000$ хэрэг болно. Би тоглоогүй шүү
|