200 грамм архи бүхэл бүтэн 7 цагийн дараа хүний биенээс бүрэн гарч дуусдаг…..гэнээ!
Баяр ёслолын үеээр архи,дарс,шар айраг сөгнөдөггүй хүн гэж ховор
билээ.Зарим нь бүр хэрээс хэтэртэл уучихаад ажилдаа явах нь бүү хэл
орноосоо босохоо байчихдаг.Тэгвэл энэ мэтийн зовлонд унахаас сэргийлэх
үүднээс архи,дарс,шар айраг,шарз,оргилуун дарс гээд баяр ёслолын үед
хамгийн өргөн хэрэглэгддэг ундаануудад байх спирт хэдий хэр хугацааны
дараа бүрмөсөн задарч дуусдагийг та бүхэнд толилуулья! Анхааралтай
уншаад ухаалгаар ашиглаж чадвал маргааш өдөр зовлонгүйгээр ажилдаа
явахын тулд хэдий хэмжээний сархад хүртэхэд хангалттай байгааг төвөггүй
мэдэж болно.{энэ өгүүлбэр жаахан инээдтэй эсвэл буруу зүйлд уриалан
дуудсан мэт сонсогдож байж магад! Гэхдээ сонин дээр яг ингэж бичсэнийг
тэр хэвээр нь буулгав…Нэг үгээр хэлбэл архийг ууж болноо гэсэн утгатай
үг юм шиг байгаам хэхэх …. Урнаа}
Спирт цусанд бүрэн задарч хоргүй болох хугацаа
Эрчүүд
Ундааны төрөл Хэмжих нэгж
1. 2. 3. 4. 5.
шар айраг /0.5 литр/ 2 цаг 5 цаг 7 цаг 9 цаг 12 цаг
Дарс /200 грамм/ 3 цаг 6 цаг 8 цаг 11 цаг 14 цаг
шарз /50 грамм/ 2 цаг 4 цаг 6 цаг 8 цаг 10 цаг
архи /100 грамм/ 4 цаг 7 цаг 11 цаг 15 цаг 19 цаг
оргилуун дарс /150 гармм/ 2 цаг 3 цаг 5 цаг 7 цаг 18 цаг
Эмэгтэйчүүд
Ундааны төрөл Хэмжих нэгж
1. 2. 3. 4. 5.
шар айраг /0.5 литр/ 6 цаг 12 цаг 18 цаг 24цаг 30 цаг
Дарс /200 грамм/ 7 цаг 14 цаг 21 цаг 29 цаг 36 цаг
шарз /50 грамм/ 5 цаг 10 цаг 13 цаг 21 цаг 26 цаг
архи /100 грамм/ 10 цаг 19 цаг 29 цаг 38 цаг 48 цаг
оргилуун дарс /150 гармм/ 4 цаг 8 цаг 13 цаг 17 цаг 22 цаг
За нэг иймэрхүү тоо гарч байх юм аа….
Хэмжих нэгж гэдэг нь тэдэн граммаар төд дахин уувал гэсэн утгатай юм шиг байна…
Үнэхээр аймшигтай санагдчихлаа……