Мөрөөдөлдөө хүрэх зам iDream.uCoZ.CoM
Ням гариг, 2024-05-19, 0:55 AM
MainRegistrationLogin Welcome Guest | RSS

Ангилал
Фото агшин [89]
Шилдэг Тоглоом [9]
Оддын амьдрал [15]
Хичээл [6]
Мэдээ мэдээлэл [12]
Сонин хачин [16]
Хананы цаас [4]
Өгүүллэг [1]
Дуу болон Клип [3]
Хошин шог [1]
Сонирхолтой бичлэг [17]
Кино ертөнц [9]
Спорт [3]
Hacker !!! [2]
Программ хангамж [6]
Garena [2]
Counter-Strike [1]
Эротик ертөнц +18 [3]
Warcraft III [1]
Улс төр [1]

Чат

Статистик

Одоо онлайнд : 1
Зочин : 1
Гишүүн : 0

Хайлт

Админтай холбогдох

Mendax


Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх 


Main » 2011 » 5-р сар » 11 » Хамгийн ухаантай 5 алдартан
8:01 AM
Хамгийн ухаантай 5 алдартан

5. Natalie Portman


Алтан бөмбөрцөг, Оскарын шагналын эзэн Natalie Portman-ийг 10 настай байхад нь нэгэн пиццаны газар Revlon-ий төлөөлөгч модел болох тухай асуужээ. Portman харин татгалзсан бөгөөд жүжигчин болохыг илүүд үзсэн юм.
Portman дунд сургуульд байхдаа онц сурлагатан байв. Кинонд тоглохынхоо хажуугаар 2003 онд Харвардыг сэтгэл зүйн чиглэлээр суралцан төгсжээ. Энэ хугацаандаа тэрбээр Харвардын хамгийн залуу профессор Alan Dershowitz-ийн судалгааны туслах байсан байна. Кино од байхаас боловсролтой байхыг илүүд үзнэ гэж New York Post-д өгсөн ярилцлагадаа өгүүлж байлаа. Бага наснаасаа эхлэн франц, япон, герман, араб хэл, мөн төрөлх еврэй хэлээ ч сурчээ. 2004 онд Йерусалемын их сургуулийг төгссөн бөгөөд түүний дараа Колумбын их сургуульд уригдан сэтгэл зүй, терроризмын талаар лекц уншиж байв.

4. Dexter Holland (The Offspring хамтлагийн дуучин)


Bryan "Dexter” Holland гэгч энэ цөс хөөргөдөг эр анх рок тоглолтонд очиж чадахгүй болонгуутаа хэдэн найзуудтайгаа нийлэн The Offspring-ийг байгуулсан гэдэг. 5 жилийн дараа Epitaph Records-д бичлэгэнд орж панк рокын түүхэнд өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн юм.
Dexter Калифорнийн West Garden Grove-ийн ойролцоо өсчээ. Pacifica дунд сургуульд явдаг байсан бөгөөд төгсөхдөө хамгийн өндөр дүнтэй төгссөн юм байна. Дараа нь Өмнөд Калифорнийн Их Сургуульд элсэн суралцаж молекул биологийн чиглэлээр мастерийн зэрэг хамгаалжээ. Хэрвээ гэнэт өөрийн карьераа өөрчлөн галзуу рок болоогүй бол энэ чиглэлээрээ цаашид докторын зэрэг хамгаалах байв.

3. Kate Beckinsale


Kate Beckinsale-ийг бид Underworld киногоор нь сайн мэднэ. Харин тэрбээр өсвөр насандаа Британийн W H Smith-ээс зарласан утга зохиолын уралдаанд хоёр удаа түрүүлжээ. Нэгэнд нь гурван өгүүллэгээр оролцсон бол нөгөөд нь гурван шүлгээр оролцсон байна. 1991 оноос эхлэн томоохон кинонд тоглож эхэлсэн бөгөөд мөн тэр ондоо ч Оксфордын их     сургуульд элсэн орж Франц, Оросын утга зохиолыг судлах болов. Гурван жил суралцаад кино, их сургуулийн аль нэгийг сонгох сонголттой нүүр тулсан бөгөөд кино урлагаа сонгосныг та бид сайн мэдэх билээ.

2. Brian May


Queen, Queen, Queen. Энэ хамтлагийг мэдэхгүй хүн бараг үгүй биз. Домогт хамтлагийн домогт гитарчин, үг зохиогч Brian May зөвхөн хөгжмийн чиглэл ч биш, толгойтой хүмүүсийн тоглоом гэгддэг астрофизикч хүн юм. 1970 аад оны эхээр Brian May Лондонгийн Империал коллежид шинжлэх ухааны бакалаврын зэрэг хамгаалав. Үргэлжлүүлэн сансрын тоосонцор дахь гэрлийн эффект болон, тоосонцрын хөдөлгөөн зэргийг судлан докторын зэрэг хамгаалахаар зэхэж байв. Гэвч Queen хамтлагийн их амжилтын үеэр физикийн ажлаа орхисон ба гэхдээ бас ч гэж хоосонгүй, хоёр шинжлэх ухааны нийтлэл хэвлүүлээд амжив. Харин 30 гаруй жилийн дараа судалгаагаа үргэлжлүүлж 2007 онд докторын зэргээ хамгаалжээ. Мөн Bang! – The Complete History of the Universe номоо хэвлүүлэв. Одоо тэрбээр Liverpool John Moores их сургуулийн захирлаар ажиллаж байна.

1. Dolph Lundgren


Тулаант киноны супер од Dolph Lundgren жинхэнэ гавал байсан гэдэгт гайхах хүн олон. Мангардуу ч юм шиг царайтай (хэхэ зөвхөн миний бодол. unaga) энэ эрийн IQ нь 160. Шведийн Технологийн Рояал Институтыг төгсөөд Сиднэйн их сургуульд химийн инженерчлэлийн чиглэлээр мастерын зэрэг амжилттайгаар хамгаалжээ. Үүний дараа MIT -д Fullbright-ийн тэтгэлгээр суралцах урилга авсан ч киноноосоо болоод орхисон байна. Мөн түүнчлэн швед, англи, испани, герман, итали, япон хэлтэй төдийгүй Каратэгийн гуравдугаар зэргийн хар бүстэй, Шведийн каратэгийн үндэсний шигшээгийн ахлагч. Түүнчлэн 1996 онд АНУ-ын таван төрөлтийн (pentathlon) багт ахлагчаар орж байжээ.

Эх сурвалж: unaga.net


Category: Оддын амьдрал | Views: 910 | Added by: Devil | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Календар
«  5-р сар 2011  »
НяДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Шилдэг гишүүд


Mendax
МэдээМэдээ: 118
МэдээХүйс: Эр
МэдээСэтгэгдэл:2


Devil
МэдээМэдээ: 83
МэдээХүйс: Эр
МэдээСэтгэгдэл:1


Duuree
МэдээМэдээ: 0
МэдээХүйс: Эр
МэдээСэтгэгдэл:0

Шинэ гишүүд
Duuree
Devil
Mendax

Найзууд...
Индиан2.тк


Шинэ сэтгэгдэлүүд
xman бичсэн:
fuuuck!!! oligtoi ym taviach sdaa tsag baraad bxin
hudalch бичсэн:
t1 sda medrel hun huurch bgamu naa chn zgr l hunii
Zozuu бичсэн:
Хариу хурдан өгөөрэй

Сайтын тухай
 

Найзууд...
  • Tsetse 220
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits

  • Онлайн

    Counter Roulette bets SPIELSUCHT paddy power casino casino

    Copyright MyCorp © 2024 Make a free website with uCoz