Мөрөөдөлдөө хүрэх зам iDream.uCoZ.CoM
Бумба гариг, 2024-05-18, 7:45 PM
MainRegistrationLogin Welcome Guest | RSS

Ангилал
Фото агшин [89]
Шилдэг Тоглоом [9]
Оддын амьдрал [15]
Хичээл [6]
Мэдээ мэдээлэл [12]
Сонин хачин [16]
Хананы цаас [4]
Өгүүллэг [1]
Дуу болон Клип [3]
Хошин шог [1]
Сонирхолтой бичлэг [17]
Кино ертөнц [9]
Спорт [3]
Hacker !!! [2]
Программ хангамж [6]
Garena [2]
Counter-Strike [1]
Эротик ертөнц +18 [3]
Warcraft III [1]
Улс төр [1]

Чат

Статистик

Одоо онлайнд : 1
Зочин : 1
Гишүүн : 0

Хайлт

Админтай холбогдох

Mendax


Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх 


Main » 2011 » 5-р сар » 11 » Дуучин Марта:“Мөнх амьдрах юм шиг хөдөлмөрлөж, маргааш үхэх юм шиг жарга
7:07 PM
Дуучин Марта:“Мөнх амьдрах юм шиг хөдөлмөрлөж, маргааш үхэх юм шиг жарга
-Дуучин Мартад энэ өдрийн мэнд хүргэе.

Баярлалаа, танай сайтын хамт олонд болон уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. 
-Марта ойрын үед юу хийгээд байна. Сүүлийн үеийн сонин сайхнаас 
уншигчидтайгаа хуваалцаач.

Ойрдоо хичээл ихтэй л яваад байна. Саяханаас шинэ дуундаа орсон. Зураг авалт гээд зав муутайхан байгаа. Мөн хажуугаар нь хувийн бизнес эхлүүлэх бодолтой судлаад л явж байна. 
-Марта гэдэг нэрийг хэн өгсөн бэ? Нэрнийхээ тухайд
Миний жинхэнэ нэрийг Наранбилэг гэдэг. Харин мэдээ орсон цагаас минь л намайг танидаг бүх хүмүүс Марта гэж дууддаг байсан. Учир нь би Мартын 8-нд төрсөн азтай охин. Марта гэдэг нэрэндээ маш хайртай. Мартын 8-ны өдрөөр найзуудтайгаа, хайртай хүмүүсийхээ хамтаар давхар баяраа тэмдэглэдэг. 
-Өнөөдрийн төлөвлөсөн ажил. Ер нь таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Янз янз л өнгөрдөг. Одоогоор тогтсон ажилгүй болохоор хичээлдээ явна. Гэнэтийн ажил гарахгүй бол гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа цагийг өнгөрөөж, тэднийхээ ажилд чадах зүйлээрээ тус дэм болно. Найз нөхөдтэйгээ уулзана гээд л миний нэг өдөр янз бүр өнгөрдөг. Хийе гэвэл үнэхээр их юм байдаг. Одоогоор миний хувьд өөрийн зорьсон зүйлээ хэрэгжүүлээд л явж байна. 
-Марта цаг зав ихтэй үедээ хэнд цагийг зориулдаг вэ?
Цаг зав ихтэй үедээ гэрийнхэнтэйгээ хамт байх гоё байдаг юм. Хааяа найзуудтайгаа уулзах сайхан байдаг. Мэдээж ирээдүйд хань ижил, үр хүүхэдтэй болвол тэдэнтэйгээ хамт байхыг хүсч, тэдэндээ цаг заваа зориулах байх. 
-Хувийн бизнес, урлаг, хичээл ном гээд энэ их ажил амжуулахад хамгийн ойр таньтай хэн байдаг юм болоо. Мөнгө санхүүгийн асуудал гээд л....
Хамгийн ойр хамт байдаг нь миний гэрийнхэн. Тэд маань надад хамгийн ихээр туслаж, намайг хамгийн сайн дэмждэг. Ялангуяа миний ээж үргэлж миний дэргэд байж, үнэтэй зөвлөгөөг надад харамгүй хэлдэг. Энэ дашрамд хайртай гэр бүлийнхэндээ баярлалаа, та хэддээ хайртай шүү гэж хэлье. Тэднийхээ ач тусыг үргэлж хариулна гэж боддог. 
-Уран бүтээлч хүн тайзан дээр үргэлж сайхан харагдах шаардлагатай. Мэдээж байнга тайзны будалт хийгээд байдаггүй байх. Энгийн үедээ Марта ямар эмэгтэй бол. 
Энгийн үедээ цэвэрхэн өөрт зохисон хувцасаа өмсдөг. Нүүрэндээ өдөр тутмын хөнгөн будалт хийдэг. Хувцасны тал дээр ер нь өнгөлөг, тод өнгийг сонгодог.  
-Тэгвэл гэрийн эзэгтэй Мартаг төсөөлбөл.
Тэр тал дээр маш сайн гэж хэлж чадахгүй байх. Хоолыг бол давгүй хийчихдэг. Ер нь тэгээд яг өөрийгөө хэлж мэдэхгүй байна. Цаг нь болохоор тэгээд болох биз. Ямартаа ч үр хүүхдээ сайн сайхан хүмүүжүүлэхийг хүсдэг. 
-Мэргэжил нэгт, залуу уран бүтээлчдээс юугаараа онцгойрохыг боддог вэ?
Хүмүүс бид чинь ахин давтагдашгүй цорын ганц. Бүгд л өөр өөрийн гэсэн ертөнцтэй. Ижилхэн ертөнцтэй хүн гэж байхгүй ш дээ. Тийм болохоор би өөрөө өөрийнхөөрөө л байхад ялгарна гэж боддог. 
-Шүүмжлэлийг хэр хүлээж авах уу?
Миний хувьд шүүмжлэлээс авахын авч, хаяахын хаядаг. Үнэхээр миний алдаа дутагдлыг онож хэлсэн бол би сайнаар хүлээж авна. Харин өөрсдийнхөө бодлыг тулгаж байвал надад таалагдахгүй. 
-Марта ямар үедээ хамгийн Crazy байдаг вэ?
Өө тэгээд л янз янз даа. Сэтгэл хөдөлсөн үедээ бас найзуудтайгаа байхдаа Crazy болчихдог шүү. 
-Шоу, зугаа цэнгэл таны бодлоор. Хэр их гарч байна?
Байнга гараад байхгүй ч яахав залуу хүн болохоор гарч орох, цагийг хөгжилтэй өнгөрүүлж гоё байхыг эрмэлздэг. Шоу, цэнгээн залуу хүмүүст тодорхой хэмжээгээр байхад зүгээр гэж бодож байна. Мэдээж хэмжээ хязгаартай. 
-Эрч хүч, эмоцийг юунаас мэдэрдэг вэ?
Би их олон юмнаас эрч хүч, эмоцийг олж авдаг. Жишээ нь амжилтанд хүрсэн хүний сургаалиас, маш гайхалтай кино үзсэний дараа, мөн хайртай хүмүүсийнхээ хэлсэн үг, шинэ содон гоё мэдээлэл сонссоны дараа гээд л олон юмнаас эрч хүч, урам зоригийг авдаг.
-Анхны хайртайгаа мэдээж учирсан л байх. Анхны хайр бүтдэггүй гэж хүмүүс ярьдаг. Мартагийн хувьд хэр санагдсан бэ?
Анхны хайр бүтдэг үгүйг бол үнэхээр мэдэхгүй юм байна. Ямар ч байсан анхны хайртайгаа учирч байсан. Мэдээж сайхан мэдрэмж төрдөг байсан. Миний хажууд байгаад байхад л санаад л байдаг байсан. Тэр үед хүн хайрлах гоё ч байсан хэцүү ч байсан. Санана, хайрлана, уйлна, дуулна гээд л /инээв/
-ZZ та хоёрыг хайр сэтгэлийн холбоотой байсныг хүмүүс мэднэ. Одоо холбоотой байдаг уу?
ZZ-тэй хамт байхад гоё байдаг байсан. Гэхдээ бид хоёрын үзэл бодол тохирохгүйн улмаас хоёр тийшээ болсон. Одоо бол хааяа ажлын шаардлагаар холбоо баридаг. ZZ-г сүүлд сонсоход Малайзад сурч байгаа гэсэн. 
-Залуусын танилцах саналыг хэрхэн хүлээж авдаг вэ?
Янз янз л хүлээж авдаг. Үнэхээр таалагдвал танилцдаг. Танилцлаа гээд нээх гүнзгий харьцаа үүсгээд байдаггүй. Сайхан танилууд болж найз нөхдийн хүрээгээ тэлдэг. Танилтай бол талын чинээ гэдэг биз дээ. 
-Таны хамгийн үнэтэй зүйл юу вэ?
Үнэтэй зүйл надад зөндөө байна. Энэ амьдралд надтай учирсан бүх хүмүүс миний хувьд үнэтэй. Хийж, бүтээж байгаа зүйл минь бас үнэтэй. Энэ өдөр гэхэд л ахиж давтагдашгүй үнэтэй шүү дээ. "Мөнх амьдрах юм шиг хөдөлмөрлөж, маргааш үхэх юм шиг жарга” гэдэг.
-Мөнгө, эрх мэдэл, хайр сэтгэл, ажил албыг алийг илүү чухалчилдаг вэ?
Миний хувьд энэ бүгд бүгдээрээ чухал. Хайр, мөнгө, эрх мэдэл, ажил алба гээд л бүгдийн хамт байлгаж яагаад болохгүй гэж. Ганцыг сонгоно гэдэг утгагүй. Бүгдийг байлгахын төлөө л байхыг хүснэ. Түүнийхээ ч төлөө тэмцэнэ. 
-Мартагийн нүдээр Монголыг харвал?
Миний Монгол сайхан ш дээ. Би Монгол Улсдаа маш их хайртай. Тэр агаар нь цээж дүүрэн амьсгалахад сайхан. Би Монголынхоо хөдөө талаар явах дуртай. Монголчууд маань ч бас их ухаантай хүмүүс. Тэднээрээ бахархах сэтгэл төрдөг. Одоогийн монголын залуус хүссэн газраа очиж, юм үзэж нүд тайлж байна. Мэдлэг боловсролтой, өөрийн гэсэн байр суурьтай, гадаад төрх, хувцаслалтаараа ч аль ч улсын хүмүүстэй харьцуулашгүй сайхан болсон гэж боддог. Өдрөөс өдөрт эх орон минь хөгжиж байна. 
-Дуучин болоогүй байсан бол, ямар мэргэжилтэй хүн болох бол? 
Дуулаагүй байсан бол би Монголд байхгүй байсан байх. Хаашаа ч юм сурахаар явчихсан байгаа. Гэхдээ би дуулахаар шийдсэн. Одоо Монголдоо олон улсын худалдаа, бизнесийн удирдлагаар сурч байна.
-Урлагтай хэр удаан амьдралаа холбоно гэж боддог вэ?
Амьсгалж байгаа бол юм юмыг үзэж, харж, хийж л байх болно. Хэр удаан явахаа мэдэхгүй л байна. Ямартаа ч одоогоор дуу хуурандаа сонирхолтой учраас уран бүтээлээ хийгээд явж л байя даа.  
-Өнгөрсөн амьдралын тань хамгийн гунигтай мөч?
Миний хувьд хайртай хүнээ алдах хамгийн гунигтай мөч. Мөн хайртай хүмүүстэйгээ муудалцаж, тэдэндээ гомдож тэднийг гомдоосон үе гунигтай санагддаг. 
-Эсрэгээр нь хамгийн жаргалтай мөч?
Өөрийнхөө хүсэж байгаа зүйлүүдээ хийхэд хамгийн жаргалтай байдаг бас хүмүүсийг чин сэтгэлээсээ жаргалтай байгаа агшныг харахаар сайхан байдаг. 
-Хэнд хамгийн их итгэдэг вэ?
Би ээждээ их итгэдэг. Ээжтэйгээ бүх зүйлээ ярилцдаг. Хамгаас их ойлгож, чин сэтгэлээсээ зөвлөдөг хүн бол миний ээж. Мөн гэр бүлийнхэндээ итгэнэ. Дараа нь сайн найзууддаа итгэдэг. 
-Найз гэж Мартагийн бодлоор. Сайн найз хэр олонтой вэ?  
Миний хувьд сайн найз итгэлт андууд олон байгаа. Би найзууддаа сэтгэл гаргаж чаддаг миний найзууд ч эргүүлээд намайг хайрладаг гэж боддог. Олон сайхан найз нөхдөөрөө хүрээлэгдэх сайхан шүү дээ. Сайн найз муухан хадмаас дээр гэж ярьдаг ш дээ. 
-Ямар зантай хүн таалагддаггүй вэ?
Хэлсэндээ хүрдэггүй. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй олон ааштай хүмүүс. Бас эмэгтэй хүнийг хүндэлдэггүй мунхаг зантай хүнд дургүй.
-Ганцаараа уран бүтээл хийхэд хэр хүндрэлтэй байдаг вэ. Сайн тал муу тал?
Ганцаараа уран бүтээл хийхэд бүхнийг өөрийн толгойгоор шийдэх болно. Өөрийнхөө хүссэн үедээ уран бүтээл гаргана. Муу тал гэвэл зарим юмыг хааяадаа хойш тавьчихдаг, хариуцлага багатай байдаг.  
-Цаашид уран бүтээлээрээ ямар ямар тэсрэлт хийх гэж байна?
Сайн сайн юм хийж удахгүй хүмүүсийг гайхуулна тун удахгүй. Тиймээс сайн хөдөлмөрлөж байгаад шинэ уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзана. 
-Гоо сайхны мэс заслын талаар?
Яахав одоо бол байдаг л зүйл гэж боддог. Хүн өөрт таалагдахгүй байгаа зүйлээ засаж янзлуулсанд буруудах юм байхгүй. Ганц л амьдрана шүү дээ. Гэхдээ хиймэл юм бол хиймэл л байдаг санагдсан. Хэтэрхий бүх эрхтэнээрээ оролдох дэмий байхаа. Ганц нэг зүйл нь таалагдахгүй бол янзлуулахад яахав дээ. Миний хувьд одоогоор мэс хүргэхгүй гэж бодож байгаа. Яваандаа хөгшрөх тийшээ бол яаж ч магад. 
-Насан туршийн хайр байдагт итгэдэг үү?
Би хувьдаа байдаг гэж боддог. Ганц амьдрах энэ амьдралдаа хайртай хүнтэйгээ сууж, сайхан үр хүүхдийн эцэг эх болцгоож бүгдийн хайрлаад л тайван, аз жаргалтай амьдарч чадвал тэр насан туршийн хайр юм болов уу. Мэдээж дунд нь зөндөө л юм болох байх л даа. Гэхдээ агуу хайр байгаа гэдэгт итгэдэг. 
-Ойрын төлөвлөгөөнд тань гэр бүл зохиож, хүүхэдтэй болох бодол байгаа юу?
Би жилийн өмнө хүнтэй суух бодолгүй явж байлаа. Одоо бол арай өөр бодолтой болсон. Гэр бүлтэй болмоор санагддаг болсон. Шинэ амьдралтай болно гэхээр гоё санагдаж байгаа. Гэхдээ одоогоор заяаны ханьтайгаа учраагүй л дээ. Удахгүй намайг ирээд аваад явах юм шиг төсөөлдөг. /инээв/
-Манай уншигчдад цаг зав гарган сонирхолтой ярилцлага өгсөн дуучин Мартадаа баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань өндөр амжилт хүсье.
Баярлалаа танай хамт олонд мөн ажлын өндөр амжилт хүсье.

Category: Оддын амьдрал | Views: 820 | Added by: Mendax | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Календар
«  5-р сар 2011  »
НяДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Шилдэг гишүүд


Mendax
МэдээМэдээ: 118
МэдээХүйс: Эр
МэдээСэтгэгдэл:2


Devil
МэдээМэдээ: 83
МэдээХүйс: Эр
МэдээСэтгэгдэл:1


Duuree
МэдээМэдээ: 0
МэдээХүйс: Эр
МэдээСэтгэгдэл:0

Шинэ гишүүд
Duuree
Devil
Mendax

Найзууд...
Индиан2.тк


Шинэ сэтгэгдэлүүд
xman бичсэн:
fuuuck!!! oligtoi ym taviach sdaa tsag baraad bxin
hudalch бичсэн:
t1 sda medrel hun huurch bgamu naa chn zgr l hunii
Zozuu бичсэн:
Хариу хурдан өгөөрэй

Сайтын тухай
 

Найзууд...
  • Tsetse 220
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits

  • Онлайн

    Counter Roulette bets SPIELSUCHT paddy power casino casino

    Copyright MyCorp © 2024 Make a free website with uCoz