Мөрөөдөлдөө хүрэх зам iDream.uCoZ.CoM
Бумба гариг, 2024-05-18, 11:58 PM
MainRegistrationLogin Welcome Guest | RSS

Ангилал
Фото агшин [89]
Шилдэг Тоглоом [9]
Оддын амьдрал [15]
Хичээл [6]
Мэдээ мэдээлэл [12]
Сонин хачин [16]
Хананы цаас [4]
Өгүүллэг [1]
Дуу болон Клип [3]
Хошин шог [1]
Сонирхолтой бичлэг [17]
Кино ертөнц [9]
Спорт [3]
Hacker !!! [2]
Программ хангамж [6]
Garena [2]
Counter-Strike [1]
Эротик ертөнц +18 [3]
Warcraft III [1]
Улс төр [1]

Чат

Статистик

Одоо онлайнд : 1
Зочин : 1
Гишүүн : 0

Хайлт

Админтай холбогдох

Mendax


Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх 


Main » 2011 » 5-р сар » 11 » Дэлхийн топ 10н амьтан тодорлоо
6:45 AM
Дэлхийн топ 10н амьтан тодорлоо


АНУ-ын Мичиган мужийн их сургуулийн судлалын хүрээлэнгээс 2008 оны топ арван амьтныг нэрлэжээ. Тэд энэхүү судалгаагаа жилийн турш явуулж шинэ оны эхээр олон нийтэд танилцуулдаг уламжлалтай. 16 дахь жилдээ тодруулж байгаа топ арван амьтныг та бүхэндээ сонирхуулж байна. Хамгийн сонирхолтой нь өнгөрсөн жилийн жагсаалтыг тэргүүлсэн Антрактидын цагаан баавгай нэлээд хойшоо ухарч аравдугаарт бичигджээ.


Эрээн бар
Ертөнцийн дөрвөн хөөрхөн амьтны нэг гэдгээрээ олны анхаарлыг ихээхэн татаж байгаа. Бар сард 4-6 бамбар гаргадаг ажээ, Дэлхий дээр одоогоор гурван төрлийн бар байдаг нь тогтоогдсон. Түүний нэг болох цагаан бар дэлхийн хэмжээнд нэн ховордсон бөгөөд зөвхөн төв африкийн орнуудаар л 50 хүрэхгүй тоогоороо сүрэглэн амьдардаг байна. Нэг хэсэг маш их хэмжээгээр нь хоморголон устгаж үгүй хийсэн. Энэ нь хэдийгээр хулгайн ан байсан ч үүнийг үл ойшоосонд одоо хүртэл амьтан судлаачид харамсч явдаг гэнэ. Хэдийгээр хожимдсон ч гэсэн 2007 онд НҮБ-аас уг асуудлыг анхааралдаа авч цагаан барыг тусгай хамгаалалтад оруулан төв африкийн нутаг руу шилжүүлсэн ажээ. Тэгвэл хамгийн олон байгаа шар барыг дэлхийн улс орнууд ганц хоёроор нь барьж амьтны хүрээлэнд өгөх юм уу циркийн үзүүлбэрт сургадаг. Монголоос бусад бараг бүх оронд байдаг гэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй биз. Тэгвэл бараг устаж үгүй болсон хурц шүдэт бар нь зөвхөн австрали тивийн баруун хойд нутагт 10 хүрэхгүй тоотой л үлдсэн байх юм. Энэ нь байгалийн шалгуураар мөхөж байгаа зургаан амьтны нэг болж байгаа ажээ.

Нохой 
Хүний хамгийн үнэнч анд. Нохой өнгөрсөн жилийн топ арвын жагсаалтад бичигдээгүй байсан. Харин энэ удаад шууд л хоёрдугаарт бичигдсэн нь нохойны эрэлт хэрэгцээ дэлхийн хэмжээнд хэчнээн өссөнийг илтгэж байгаа хэрэг юм. Ташрамд сонирхуулахад, дэлхийд 132 үүлдрийн нохой бий гэдгийг Мичиганы их сургуулийн амьтан судлаач Ричард Фифти тодорхойлсон байна.
 
Арслан 
Түүнийг ойд араатны хаан гэж өргөмжилдөг. Эр арслангийн тэр их сүр хүч нь энэ төрхийг илэрхийлдэг биз. Сүрэглэн амьдарч, ан ав хийх дуртай махчин араатан хэзээ ч хэн нэгэнтэй хоолоо хуваадаггүй. Үүнийг нь илтгэсэн хүүхэлдэйн кино хүртэл хийсэн байдаг. Нутаг дэвсгэр, хоол ундныхаа төлөө ширүүн тэмцэл өрнүүлдэг цөөхөн амьтдын нэг.

Цоохор ирвэс 
Дэлхийд хаа сайгүй тархсан энэ амьтан манай улсын нэн ховор амьтны тоонд зүй ёсоор орно. Манай орны говийн бүсээр нутагладаг. Монгол Улсад байдаг ирвэс дэлхийн хэмжээнд ховордсон. Модонд дүүлэн амьдарч ангаа ч мөн иймэрхүү байдлаар хийдэг. Харин хар ирвэс африк, африк тивийн орнуудад өргөн тархсан. Шөнийн амьдралтай гэхэд болно.

Сармагчин
Сармагчин төрөлтнүүд энэ жагсаалтын тавдугаарт бичигджээ. Одоогоор дэлхийн хэмжээнд 70 гаруй төрлийн сармагчин байгааг тогтоосон байна. Харин энэ нь байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн тоо гэж зарим судлаачид узэж байгаа, Бас сүүлийн үед бүртгэгдэх болсон сармагчны төрөл зүйлийн 80 орчим хувь махчин гэх тодотгол зүүх болов. Учир нь Хонолунгма хэмээх сармагчин өнгөрөгч онд өлссөнөөсөө болж хүн рүү дайрч амийг нь хөнөөж байсан ажээ. Энэ төрлийн сармагчин зөвхөн зүүн Африкт цөөн тоогоороо амьдардаг байна.

Могой
Топ арван амьтны зургаад могой шалгарчээ. Үүнд гайхах хүн нэлээд олон гарсан гэнэ. Учир нь түүнийг хүйтэн цустай амьтан бөгөөд хүнд хамгийн их хохирол учруулдаг хэмээн үздэг болохоор тэд. Дэлхий дээрх нийт могойны 70 орчим хувь нь хортой байдаг. Хамгийн том могой 16 м урт, 460 кг жинтэй аж. Энэ нь Кени улсын ширэнгэд байдаг, махчин төрлийн аварга могой юм. Зөвхөн шөнийн цагаар ангуучилдаг уг могой хүнд ч хор хөнөөлтэй. Тэгвэл ихэнх могой газар тариаланд муугаар нөлөөлдөг ажээ. Манай улсад 30 орчим нэр төрлийн могой байдгийн ихэнх нь говь, хээрийн бүсэд байдаг гэнэ.

Муур 
Европын бараг бүх орны айлууд мууртай байдаг. Ялангуяа Польш, Франц, Англи улс муурыг гэр бүлийн нэг гишүүн гэж үздэг гэнэ. Хэдийгээр эзэн рүүгээ халддаг гэж ярьдаг ч нялх байхдаа хамгийн эгдүүтэй байдаг ажээ.
Тиймээс шилдэг аравт муурыг багтсанд огт гайхах хэрэггүй биз.

Далайн гахай
Харахад эгдүү хүргэм энэ амьтан топ аравт багтжээ. Хэдийгээр аварга том биетэй ч махчин төрлийн араатан биш. Хүүхдэд ээлтэй амьтан гэж түүнийг нэрлэдэг. Харин сүүлийн жилүүдэд түүнийг агнах нь олширсон байна. Тухайлбал номхон далайд бүртгэлтэй далайн гахайн 30 орчим хувь нь хулгайн анчдын гарт өртсөн аж. Хамгаалалт сайтай байгаа ч хулгайн анчдыг одоогоор зогсоож чадахгүй байгаа бололтой.

Оцон шувуу 
Мөсөн тивийн бахархал болсон гурван амьтны нэг. Гэвч тоо нь улам цөөрсөөр. Чухам юунаас болж цөөрч байгааг нь одоо хүртэл тогтоогоогүй байна. Тэгвэл оцон шувуу дотроо зургаан төрөл зүйлээр ялгардаг гэнэ. Зарим нэг төрөл нь Антрактид тивээс дайжих болсон талаар Британийн нэгэн эх сурвалж өгүүлжээ. Пингвиний өндөг хэр хүнд жинтэй байдгийг та мэдэх үү. Тэгвэл 250-300 гр байдаг гэнэ. Бусад шувууг бодвол нэлээд хүнд байгаа биз.

Цагаан баавгай
Антрактидийн бас нэг бахархал. Махан хоолтой уг амьтны тоо толгой сүүлийн дөрвөн жилд тогтвортой байгаа аж. Харахад эгдүүтэй хөөрхөн ч өөрт нь аюул учруулах гэж байгаа хэнийг ч хайрлахгүй гэж мэд. Хэзээ ч барьсан олзоороо гүйцэд хооллодоггүй. Сэглээд л орхидог учир далайн бусад махчин амьтад түүнийг анд гарахад нь заавал дагадаг байна. Антрактид тивдээ дархлагдсан амьтан.

Category: Сонин хачин | Views: 880 | Added by: Mendax | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Календар
«  5-р сар 2011  »
НяДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Шилдэг гишүүд


Mendax
МэдээМэдээ: 118
МэдээХүйс: Эр
МэдээСэтгэгдэл:2


Devil
МэдээМэдээ: 83
МэдээХүйс: Эр
МэдээСэтгэгдэл:1


Duuree
МэдээМэдээ: 0
МэдээХүйс: Эр
МэдээСэтгэгдэл:0

Шинэ гишүүд
Duuree
Devil
Mendax

Найзууд...
Индиан2.тк


Шинэ сэтгэгдэлүүд
xman бичсэн:
fuuuck!!! oligtoi ym taviach sdaa tsag baraad bxin
hudalch бичсэн:
t1 sda medrel hun huurch bgamu naa chn zgr l hunii
Zozuu бичсэн:
Хариу хурдан өгөөрэй

Сайтын тухай
 

Найзууд...
  • Tsetse 220
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits

  • Онлайн

    Counter Roulette bets SPIELSUCHT paddy power casino casino

    Copyright MyCorp © 2024 Make a free website with uCoz